Өнгөрсөн Бямба гарагт Medusa night club-т хоёр ч олны танил “Од”ын төрсөн өдөр нэгэн зэрэг болсон гэнэ. Нэг давхарт жүжигчин Аглуу төрсөн өдрөө Х-түцийнхэнтэй тэмдэглэсэн бол хоёрдугаар давхарт Киви хамтлагийн Укагийн төрсөн өдрийн баяр нижгэр болжээ. Тэр өдөр Х-түц хатлагийн тоглолтын хаалтын өдөр байсан бөгөөд хамтлагаараа шахуу нэлээд халааллттай явж харагдсан . Жүжигчин Тээмка club-н гадаа зодоон үүсгээд авсан бөгөөд эхнэр нь түүнийг шалавхан салгаад харьсан сурагтай. Харин дотор Баатархүү, Аглуу болон түүний эхнэр Оюунаа нар хөлсөө гартал бүжиглэжээ. Тайзан дээр залуусын дунд electro хөгжмийн аянд ёстой л “задгай” авчээ . Харин хатагтай Ука хамтлагийнхантайгаа болон дотны найзуудтайгаа ёстой л нэг залуу хүн гэсэндээ төрсөн өдрөө назгай тэмдэглэсэн юмаа. Тусгайлан зассан ширээн дээр суусан тэд давалгаалан ууж тайзнаа бүжгийн тулаан хүртэл хийгээд авсан. Хамтлагийн охид харин ч намба заан доош буун бүжиглээгүй. Төрсөн өдрийн party-гаа шөнөжин хийсэн тэд club-с гармагцаа өөр өөрийн үнэтэй машинуудаа хөлөглөн Metro орох тухайгаа бие биерүүгээ хэлж байсан бөгөөд Укагийн найз залуу хайртынхаа төрсөн өдрийн бэлгийг тэврэн, гараас нь хөтөлсөөр шөнийн 03 цагт metro polis-г зорьсон. Нийтэлсэн: ShuuD.mn
No comments:
Post a Comment
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. "Tэгээд Post comment" дээр дар Thank You :d