Тейлор Сфивт дээд амжилт тогтоов

 


















<div style="background:url(http://gossip.whyfame.com/files/2010/08/taylor_swift_speak_now_album_cover.jpg) no-repeat right top; text-align:justify; font-size:90%; padding:10px"> Дуучин Тейлор Свифт “Speak Now” хэмээх цомгоо худалдаанд гаргасан билээ. Энэ цомог нь түүний гурав дахь бие даасан цомог бөгөөд худалдаанд гарсан эхний долоо хоногтоо нэг сая гаран хувь борлогдож сүүлийн таван жилд гарч байгаагүй өндөр амжилт үзүүлжээ.

Аравдугаар сарын 31 хүртлэх нэг долоо хоногийн хугацаанд түүний цомог 1,045 сая хувь борлогдсон юм. Нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо нэг саяас илүү хувь борлогдож байсан тохиолдол таван жилийн өмнө буюу 2005 онд болж байжээ. Нэрт реппер 50 cent-ын “The Massacre” цомог 2005 оны гуравдугаар сард худалдаанд гарсан ба эхний долоо хоногтоо 1,141 сая хувь борлогдож дээд амжилт тогтоож байжээ.

Nielsen SoundScan 1991 оноос эхлэн хөгжмийн салбарт ажиллаж эхэлсэн ба өнөөг хүртэл нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо нэг сая хувь борлогдож байсан 16 тохиолдол байдаг аж. Хамгийн олон хувь борлогдсон дээд амжилтыг N Sync"s хамтлаг эзэмшдэг ба тэдний 2000 онд гаргасан "No Strings Attached" цомог 2,416 сая борлогдож байжээ.</div>

No comments:

Post a Comment

Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. "Tэгээд Post comment" дээр дар Thank You :d