BlackBerry таблет 500 ам.доллар...

2010 оны 11 сарийн 12 нд
Bloomberg-ийн мэдээлснээр удахгүй худалдаанд гарах Research in Motion компанийн BlackBerry PlayBook таблет компьютер 500 ам.доллараар худалдаалагдах гэнэ. Харьцуулахад, iPad-ны хамгийн хямд буюу Wi-Fi-тай хувилбар 499 ам.доллар бол үзүүлэлт сайтай хувилбар нь 800 ам.доллараар худалдаалагдаж байгаа билээ. PlayBook-ийн тухайд 2011 оны эхний улиралд худалдаанд гарах бөгөөд зах зээлийн шинжээчид уг таблетийг BlackBerry смартфоны адилаар өндөр амжилт олно хэмээн дүгнэж байгаа юм.

No comments:

Post a Comment

Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. "Tэгээд Post comment" дээр дар Thank You :d