
Marc Webb найруулахаар болж харин киноны гол дүр болох Peter Parker-н дүрд төдийлөн олны танил болоогүй жүжигчин Andrew Garfield ("The Imaginarium of Doctor Parnassus" киноны Anton)тоглохоор болсон. Ингээд эсрэг талын дүр болон Mary Jane Watson-ы дүр сонголт үлдээд байсан бол "Sony Pictures" компани эсрэг талын дүрдээ "Inglourious Basterds" кинонд тоглосон Hans Landa-н дүрээр Оскар хүртсэн жүжигчин Christoph Waltz-г тоглуулах сонирхолтойгоо байгаагаа илэрхийлсэн байна. Жүжигчний хувьд одоогоор "The Green Hornet" кинон дээр ажиллаж байгаа бөгөөд энэ талаар төдийлөн тоймтой хариу өгөхгүй өөр киноны ажлууд байгаа гэсэн байна. Гэхдээ энэ бүхэнд "Sony Pictures"-нхэн төдийлөн санаа зовохгүй байгаа бөгөөд тохиролцоонд хүрнэ гэж найдаж байгаа ажээ. Ямартай ч Andrew Garfield -г асар их мөнгөөр тоглуулж байгаа тус компаний хувьд Waltz-г бүр их мөнгөөр л кинондоо авчрах үлдлээ.
No comments:
Post a Comment
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. "Tэгээд Post comment" дээр дар Thank You :d