
Английн прэмьерлигийн Ливэрпүүл, Миддлэсбро багууд тохиролцоонд хүрч Австрали хаалгач Брэд Жонэс “хотон шувуу” боллоо. Тохиролцоо ёсоор 2,3 сая фунт стерлингийн үнээр хаалгач Энфильдийг зорихоор болсон байна. 28 настай Жонэс одоо Ливэрпүүлийн эмнэлэгийн үзлэгээр орсоны дараа багтайгаа бүрэн нэгдэнэ. Одоогийн байдлаар гурван жилийн гэрээг тэрээр Ливэрпүүльтэй байгуулсан байна. Брэд Жонэс нь Австралийн шигшээгийн 2-р хаалгачаар олон жил нэрлэгдсэн ч улсынхаа төлөө ердөө хоёр тоглолтод оролцжээ.
2000 онд Английн Мидлэсбро багт ирж байснаас хойш 10 жилийн хугацаанд Брэд Жонэс Шэлбурн, Стокпорт, Ротэрхэм, Блэкпүүл болон Шэффильд Вэднэсдэй багуудад зээлээр тоглосон юм. Олон жилийн багийн №2 хаалгач байсан тэрээр одоо Рэйнагийн ард бас л №2 гэсэн статустай Ливэрпүүлд тоглохоор болж байна.
No comments:
Post a Comment
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. "Tэгээд Post comment" дээр дар Thank You :d