“ТВ коктейль” инээдмийн кино хийнэ

Сүүлийн үед чимээгүй байгаа “ТВ Коктейль” хамтлагийнхан энэ жил таван нас хүрч байна. Тэд таван жилийнхээ ойн хүрээнд бие даан уран сайхны кино хийхээр ажиллаж байгаа аж. Тэдний хийх кино нь зуун хувь инээдмийн кино байх бөгөөд ирэх намар үзэгчдийн хүртээл болох юм. Кинонд Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Г.Эрхэмбаяр, болон “ТВ” коктейлийнхон тоглох гэнэ. Харин киноны найруулагчаар Г.Дашхүүгийн хүү “Go” студийн Д.Галбаяр ажиллаж байгаа юм. Сонирхуулахад, тэд киноны ажлаа дуусгаад нэвтрүүлгийнхээ ажилд орохоор төлөвлөжээ.

No comments:

Post a Comment

Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. "Tэгээд Post comment" дээр дар Thank You :d